Шүлэгч

Энэ блог нь шүлэг сонирхдог бүх хүмүүст зориулагдав...

Мэндчилгээ

Бичлэгийн тоо : 10 | Дэлгэцэнд : 1-10

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (277) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Мөргөдөг тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгая
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжье
Мөчид ухварыг огоорон бие биенээ хүндлэе
Мөнх амьдрахгүй насныхаа нэгэн ойг угтая

Будрах цасан чинагших хаврын тэргүүн сар ирлээ
Булт түмнээрээ золголдох Монголын цагаан сар ирлээ
Буян нэмж ирээдүйгээ ариутгах эхлэл сар ирлээ
Буурал дээдсийн сургаалиа сонсох уламжлалт сар ирлээ

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (143) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Цагаан сарын шинийн нэгэн
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсэний ДАН баяр
Ширүүн мөнгөн өвлийг өнтэй давсны ДАВХАР баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны ГУРАМСАН баяр
Шинийн нэгэн гэмээ нь энгэн давхацсан ГУРВАН баяр. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (77) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сар шинийн мэндчилгээний үгс

2011-01-14 00:32:19

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

------------------------------------------------------------

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .

Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин бай г .

Са р ши н эдээ сайхан шинэлээрэй .

------------------------------------------------------------

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

---------------------------------------------

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (1792) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Цагаан сарын мэндийн шүлэг

2011-01-14 00:30:19

Цагаан сарын мэндийн шүлэг
Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (4589) | Сэтгэгдэл ( 24 ) | Дэлгэрэнгүй

Шинэ жилийн мэндчилгээний үгс - 4 ( мессэжний үгс )

2010-12-28 14:47:52

- Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй.

- Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

- Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. ...

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (3564) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Шинэ жилийн мэндчилгээний үгс .... Шинэ жилийн мэнд хүргэе !!!

2010-12-28 14:43:17

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (5452) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ

2010-11-26 23:00:12

Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглаж бичнэ би

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (89) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Миний монгол наадам

2010-06-21 15:16:32

Хөх монголын эрс эд бяраа гайхуулж
Хурдан морьдын тоос тэнгэрт тулан багантаж
Исгэрэн шуугах сум нь алдалгүй онож
Энэ ертөнцөд монгол наадам эхлэв
Найман зууны тэртээ миний өвгөд

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (1835) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Дурсахаадаа Төрсөн Өдрийн Мэнд Хүргье.

2010-06-19 11:39:50
 


Хонгор хайрт найз Дурсах чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье.

Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (5335) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй