Шүлэгч

Энэ блог нь шүлэг сонирхдог бүх хүмүүст зориулагдав...

Монгол гэр

2011-06-22 19:50:28

Тооноороо тэнгэрийн эрхэсийн заллагатай
Тотгон дээрээ Балдан Лхамын тахилгатай
Тулгандаа галын бурханы даллагатай
Туургандаа талын салхины сөрлөгтэй

Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (248) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монгол буюу

2011-06-22 19:49:15

Дөрөө дэвсэн ургах хялганат талын сэжүүрт
Дөнгөж төрсөн унага хөл тэнцэн босоход
Дүнсгэр саарал орчлон газраан цавлан яраглаж
Домгийн хөх луу тэнгэр цууртал хүрхэрнэ
Идэрийн жавар тачигнасан өвлийн шөнийг сэрээж
Улаан цурав нуган “ува” хадааж мэндэлхэд
Их монголын тэнгэрт гэрлэн тойрог татаж
Уухайн сүрлэг цуурай уулс дамжин хангинана...

Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (80) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Өнөөгийн монгол хэл

2011-06-22 19:47:18

Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай

Ангилал : Уйтгар, гуниг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (210) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үхлийг угтах шүлэг

2011-06-22 19:44:21

Хэвлийдээ бүрэлдмэгц надтай шүтэн барилдаж
Хэвтэж амрах чөлөөгүй намайг зорин тэмүүлсэн
Үхэл чамайг би хадаг барин тосно
Үнэн сэтгэлээсээ баярлан угтана

Ээжийнхээ л дараа орвол өнөө маргааш хамаагүй
Эмгэг өвчин хийгээд зуурдаар тонилох ялгаагүй
Ирсэн шигээ байгалдаа гар хоосон буцаад
Илүү дутуу гоёлгүй мөнхийн амгаланг олно

Өрөөлийн үхэл миний орчлонд мэндлэх шалтгаан болсон
Өөрөө би бусдад хорвоод төрөх орон тоо гаргана   
Өч төчнөөн амийг мэрж амьдарсныхаа хариуд
Өт хорхой хооллохыг үүргээ гэж үзнэ

Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (610) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Яахав?

2011-06-22 19:41:49

Бадарч явсан монгол минь
Баларч дуусах нь ээ!... Яахав?
Босож тэнцсэн монгол минь
Болохоо байх нь ээ!... Яахав?

Ангилал : Уйтгар, гуниг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (141) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Шувуудын амьдрал

2011-06-22 19:30:51

Өдөө цувуулан алхаж явахад
Далавчийг минь эдгээж нисгэчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг
Өнгөрснөө дурсан уйлж суухад
Ирээдүйг харуулж, итгэл төрүүлчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг

Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг ч
Согтуурал, элийрэл, тайвшрал мэтийн
Сонголтууд надад олон үлддэг 

Ангилал : Уйтгар, гуниг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (135) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бүсгүй цэцэг

2011-06-22 19:29:09

Чамайг би цэцэг гэе
Чадвал тэгээд зурж үзье
Үнэнч ариухан сэтгэлийг чинь
Үндэс богон зуръя
Энхрий ялдам биеийг чинь
Иш болгон урлая
Цовоо цалгим инээдийг чинь
Цоморлиг гэж нэрлэе
Дохиур дэлбээ хоёрыг нь
Долоон өнгөнд уусгая...

Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (343) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Тэр намайг...

2011-06-22 19:27:52

Тэр нэгэн бүсгүй намайг одоо ч дурсдаг болов уу
Тэртээх жаргалтай байсан он жилүүдийг санан нулимс нь урсдаг болов уу
Хүний орчлонд тэр бүсгүй ганцхан минийх байх албагүй биздээ
Хөрст дэлхийд бас өөр нэгнийг хайрлах ёстой гэдгээ хэлдээ
Санан дурсан мөрөөдөн суухад миний жаргал тэр байлаа
Сайхан чамайг алдана гэхээр миний зүрх үргэлж айлаа
Гэгээхэн бодолтой монгол бүсгүй айлын гэргий болоод явчлаа
Гэнэхэн миний зүрх сэтгэлийг буцааж өгөхгүй аваад явчлаа
Хайрлан дурлаж байсан он жилүүдэд чи ганцхан наддаа үнэн ч
Хайрлаж чадаагүй гэжүү гэсэн ч одоо ч миний хайр чамд үнэн ч
Ерөөсөө чамайг бодохгүй гэж өөртөө үргэлж шивнээд
Ертөнцийн бүх юм утгагүй санагдаад бороо шиврээд
Нартад намайг хайрлах хэн нэгэн байгаа гэдэгт үргэлж итгэнэ
Насан туршдаа зөвхөн чиний төлөө үргэлж үнэнчээр зүтгэнэ

Ангилал : Уйтгар, гуниг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (255) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Орчлонг хардаг 2 цонх

2011-03-19 00:12:19

"Орчлонг хардаг 2 цонхтой

Онгойж хаадаг 2 зовхитой

Өнөөгийн байдал нүдийг минь сохлох нь

Өлсгөлөн оюуныг минь тарчлаах юм...

Тэнгэрийн амандаа түшээд нь тухалж

Төрийн ордондоо цуглавал хэрэлдэж

Тааж мэдмээргүй хууль баталцгааж

Тараад явахаараа ах дүүс болцгоож...

Үхэж хэвтсэн 76

Үнэн үг ер хэлдэггүй

Үеэрээ идэх хөрөнгөө хураасан ч

Үнэндээ цадаж ханадаггүй

Сонгууль дөхвөл амалцгааж

Сонгогч олноо малацгааж

Нүглийн нүдийг гурилаар хуурдаг

Нүгэл нь харин нүдээр нь гараасай... "

Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (177) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна

2011-03-19 00:11:18

Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна
Чиний дэргэд чиглэн харалгүй сууж би чадна
Чамайг хараад энгийн танил шиг байж чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

Чиний нэрийг хайш яйш дуудаж би чадна
Чиний харцыг хээгүй харцаар хариулж чадна
Чамд өгсөн хайраа буцааж би чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

Чамтай би юухэн хээхнийг ярьж би чадна
Чам уруу очих замд ногоо ургахыг тэвчиж би чадна
Чамайг хүнтэй явахад зам тавьж өгч чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : JR.Amka | Уншсан (294) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй